MNCERT/CC гээс үйлчлүүлэгчиддээ зориулсан
олон төрлийн үйлчилгээг үзүүлдэг бөгөөд эдгээр нь багийн гишүүд, зорилго, зорилтоосоо хамаараад өөр өөр чиглэлээр явагддаг.

Халдлагыг шийдвэрлэх

Халдлага, зөрчлийн эсрэг хариу үйлдэл үзүүлэх, дотоод болон гадаадын цахим аюулгүй байдлын багуудтай холбож өгөх, халдлага зөрчлийг бууруулах.

Кибер сургуулилт

Сургуулилт (Cyber Drill) – Цахим халдлага зөрчил болоход хэрхэн хариу үйлдэл үзүүлэх, асуудлыг шийдвэрлэх талаар нэгдсэн сургуулилт

Алерт.мн

Цахим аюулгүй байдлын мэдээ, мэдээлэл, халдлагын статистик, тайлан, бодлогын баримт бичгийн загвар, аюулгүй байдлын хэрэгслүүд бүхий цахим хуудас

Хамтын ажиллагаа

“MNCERT/CC” нь гадаад харилцааны хүрээнд Ази номхон далайн бүсийг хариуцсан CERT буюу APCERT (Asia Pacific Computer Emergency Response Team) –д 2014 оны 9 дүгээр сард албан ёсоор гишүүнээр элссэн билээ. Мөн 20 улсын 28 үндэсний CERT –үүд болон аюулгүй байдлын чиглэлээр ажилладаг хувийн байгууллагуудын CERT – үүдтэй шууд харилцаж ажилладаг. АНУ – ын аюулгүй байдлын чиглэлээр судалгаа шинжилгээ явуулдаг “Team Cymru” байгууллагын CAP “CSIRT Assistant Program” – ийн 88 дахь гишүүн болж албан ёсоор элсэн орсон.

“MNCERT/CC” нь Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Мэдээлэл холбоо технологийн сургууль, Харилцаа холбооны зохицуулах хороо, Нийслэлийн мэдээлэл технологийн газар, Шинжлэх ухааны парк зэрэг байгууллагуудтай санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байна.