Илтгэлийн сэдэв хүлээн авах тухай

MNCERT/CC –ээс уламжлал болгон зохион байгуулдаг цахим аюулгүй байдлын цогц арга хэмжээ MNSEC -г 4 дэхь жилдээ 2017 оны 9 сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулахаар ажиллаж байна. MNSEC арга хэмжээнд 4 жилийн хугацаанд давхардсан тоогоор нийт 1000 гаруй хүн оролцсон байна.

Уг арга хэмжээнд илтгэл тавихаар сонирхсон хэн бүхнийг дараах сэдвүүдийн хүрээнд илтгэлийн хураангуй бэлтгэж ирүүлэхийг урьж байна.

Илтгэл тавьж болох сэдвүүд нь:

  • Шинэ төрлийн кибер аюул занал;
  • Кибер гэмт хэрэг/кибер будлиантай тэмцсэн сайн туршлага;
  • Кибер будлианы тухайн тохиолдлын судалгаа;
  • Шинэ төрлийн хак;
  • Кибер аюулгүй байдлын техник технологи;
  • Кибер аюулгүй байдлын мэдээ, мэдээлэл;
  • Кибер будлианд хариу үзүүлэх;
  • Нууцлал аюулгүй байдлын протокол болон түүний хөгжүүлэлт;
  • Шинээр гарч буй техник болон технологийн цоорхой.

Анхаарах зүйлс:

  • Илтгэлийн хураангуйг 2017 оны 7 сарын 20-ноос өмнө mnsec@mncert.org хаягаар ирүүлнэ үү;
  • Илтгэлийн хураангуйг товч нэг хуудас цаасанд багтааж ирүүлэх бөгөөд үндсэн илтгэл нь асуулт хариултыг оруулаад 30 минутын хугацаанаас хэтрэхгүй байх шаардлагатай;
  • Илтгэлийн хураангуйд өөрийн товч танилцуулга буюу овог нэр, эрхэлж буй ажил болон илтгэл тавих сэдвийн ангилал, тухайн сэдвийн талаар мэдлэгтэйг нотолсон агуулга багтаах;
  • Илтгэл нь аливаа маркетингийн агуулгагүй байх, ямарваа нэг бараа бүтээгдэхүүн, технологи сурталчлах зорилгогүй байх шаардлагатай;
  • Илтгэлийг Англи, Монгол хэлний аль нэг дээр тавьж болно;
  • Илтгэлтэй холбоотой аливаа зардлыг MNCERT/CC хариуцахгүй болохыг анхаарна уу;
  • MNSEC2017 арга хэмжээний дараа илтгэлийг MNCERT/CC өөрийн цахим хуудсаар олон нийтэд түгээх болохыг анхаарна уу;
  • Тухайн илтгэл шалгарсан эсэх мэдэгдлийг 2017 оны 8 сарын 15-нд хүргүүлнэ;
  • Илтгэл шалгарсан нөхцөлд илтгэлийн эцсийн хувилбарыг 2017 оны 9 сарын 20-ноос өмнө mnsec@mncert.org хаягаар ирүүлнэ үү.

Facebook