Кредит карт, Биткойн "wallet"-ын түлхүүрийн зургийг Файл шайр сайтуудад байршуулахгүй байхыг анхааруулж байна.

Өдөрт хичнээн хүн үүнийг хийдэг болохыг сонсоод та гайхах болно. Шинэ кредит карттай болонгуутаа таны хийдэг эхний үйлдэл юу вэ? Урд нь байрлах наалдамхай туузыг хуулаад идэвхжүүлдэг үү? Дэлгүүр рүү анхны худалдан авалтаа хийхээр яардаг уу? Эсвэл ертөнц даяар харуулахаар зургийг нь авч /хоёр талынх нь/ нийтэлдэг үү?

Эдгээр асуултуудын хариултууд бол “үгүй-үгүй”.

Бид хэдэн цаг нийтлэг хайлтын нэр томъёогоор тус цахим хуудаснаас хайлт хийхэд хэнч бусад хэрэглэгчдийн хуулсан файлыг харах боломжтой байсан ба кредит картуудаас ч илүү их хэмжээний эмзэг мэдээллүүд олсон. Үүнд цахим аккаунтад нэвтэрч болох мэдээллүүд бүхий татварын тайлан (нэр, хаяг, санхүүгийн мэдээлэл, болон нийгмийн хамгааллын дугаар бүхий), сканнердсан пасспортны зураг болон нууц үгийн жагсаалтууд байна. Түүгээр ч барахгүй бид биткойн болон бусад криптовалютыг амархан дээрэмдэж болох Биткойн хэтэвчний хувийн түлхүүр оллоо. Хайлтын нэр томъёоноос үл хамааран үр дүнд нь тогтмол тодорхой зурган файл илэрч байна.

Эдгээр төрлийн мэдээллүүд нь хэнийг ч хулгайд өртөх, кредит карт болон татварын буцаалтын залиланд өртөх, "identity theft" буюу бусдыг дууриах, болон дарамт сүрдүүлгэд автах зэрэг эрсдэлд оруулдаг.

Файл хуваалцах цахим хуудаснууд нь интернэтийн буланд хагас хууль бус хэлбэрээр удаан хугацааны турш оршсоор ирсэн.

Одоо ажиллаж байгаа хэд нь, бараг бүгдээрээ нууцлалын зөрчилтэй байна. Ихэнх тохиолдолд хэрэглэгчид анхаарал болгоомжгүйгээр өөрсдөө мэдээллээ хуулж байгаагаас болж байна.

Хангалттай ил задгай мэдээллүүд аль хэдийн байгаа тул гэмт хэрэгтнүүдэд илүү хялбар болгохгүй байх хэрэгтэйг зөвлөе.

Эх сурвалж: http://www.zdnet.com/article/stop-uploading-your-bitcoin-wallet-keys-and-credit-cards-to-file-sharing-sites/

Facebook