Мэндчилгээ

Уриа

ЦАХИМ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЭДЭЭЛЭЛ УДИРДЛАГЫН ТӨВ-ийн цахим хуудсанд зочилж буй эрхэм зочин танд энэ өдрийн мэндийг хүргэе! тавтай морилно уу,

Манай байгууллага нь 2014 оноос эхлэн үйл ажиллагаагаа тогтмол явуулж байгаа бөгөөд салбартаа шинэ санаачилга эрэлхийлж, өөрсдийн мэдлэгийг бусдад түгээх, гишүүн байгууллагууддаа цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах, яаралтай тусламж үзүүлэх болон үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжид нийцүүлэн ажиллаж байна. Бидэнтэй хамтран ажиллахаар ирсэн хүн бүхэнд манай байгууллага нээлттэй байх болно.

Танд амжилт хүсье.

Эрхэм зорилго

Цахим аюулгүй байдлын мэдээлэл удирдлагын төв

Цахим мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшсэн нарийн мэргэжлийн баг, хамт олонтойгоор чанарын өндөр төвшинд үйлчилгээ үзүүлэх юм.

Бидний тухай

Уриа

Мэдээлэл, харилцаа холбооны технологи нь өнөөгийн дэлхий дахины хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч хүчин зүйл, улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийн хурдасгуур, хүний хөгжил, эрх, эрх чөлөөг хангах, баталгаажуулах хэрэгсэл болж байна.

Энэхүү технологи нь цахим тооцоолуур болон програм хангамжийг ашиглан мэдээллийг хувиргах, хадгалах, хамгаалах, боловсруулах, дамжуулах болон найдвартай хүлээн авах талаар судалдаг бөгөөд цахим мэдээллийн үнэ цэнэ өсөхийн хирээр түүний хамгаалалт, аюулгүй байдал, найдвартай байдлын асуудал нэн тэргүүнд тавигдаж байгаа билээ.

MNCERT/CC

Цахим аюулгүй байдлын мэдээлэл удирдлагын төв

Монгол улсын хувьд цахим аюулгүй байдлын талаарх нэгдсэн мэдээлэл түгээгч, яаралтай тусламж үзүүлэгч байгууллага нэн шаардлагатай байгаа тул “ЦАХИМ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЭДЭЭЛЭЛ УДИРДЛАГЫН ТӨВ” Төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулж 2014 оноос хойш үйл ажиллагаагаа тогтмол явуулж эхэлсэн.

Тус төрийн бус байгууллага нь цахим аюулгүй байдлын талаарх сургалт зохион байгуулж бусдад түгээх гишүүн байгууллагууддаа зөвлөгөө өгөх, халдлага, будлиан гарсан тохиолдолд холбогдох байгууллагуудыг шуурхай холбож яаралтай тусламж үзүүлэх зэрэг үйл ажиллагааг эрхлэн явуулсаар байна.

Холбогдох утас (+976)8890 2020

Та бидэнтэй холбогдож аюулгүй байдал хийгээд гишүүнчлэлтэй холбоотой мэдээлэл авна уу.

Бидний түүх

Арга хэмжээнүүдийг он оноор орууллаа.

  • 2016 оны 5 сар

    ХАРУУЛ ЗАНГИ U18 2016

    "ХАРУУЛ ЗАНГИ U18 2016" арга хэмжээг зохион байгуулав.

  • 2016 оны 3 сар

    APCERT CYBER DRILL 2016

    “APCERT CYBER DRILL 2016” -д нийт гишүүн байгууллагуудыг хамруулан зохион байгуулав.

  • 2015 оны 9 сар

    ХАРУУЛ ЗАНГИ 2015

    "ХАРУУЛ ЗАНГИ 2015" болон "MNSEC 2015" арга хэмжээг зохион байгуулав.

  • 2015 оны 9 сар

    APCERT AGM 2015

    Малайз улсын Куала лумпур хотод зохион байгуулагдсан "APCERT AGM 2015" уулзалт арга хэмжээнд оролцов.

  • 2015 оны 3 сар

    BLACK HAT 2015

    Сингапур улсад зохион байгуулагдсан "BLACK HAT 2015" арга хэмжээнд хамрагдав.

  • 2014 оны 10 сар

    APICS 2014

    БНСУ-д болсон "apics 2014" сургалтанд хамрагдав.

  • 2014 оны 10 сар

    APCERT

    “APCERT” –ийн албан ёсны гишүүнээр элсэв

  • 2014 оны 9 сар

    MNSEC 2014

    "MNSEC 2014” аюулгүй байдлын өдөрлөг, уулзалтыг мэдээллийн технологийн үндэсний парк болон кибер аюулгүй байдлын газартай хамтран зохион байгуулав.

  • 2014 оны 9 сар

    “APCERT”, “JPCERT”

    “APCERT” болон “JPCERT” –ийн төлөөлөгчдийг улаанбаатар хотод урьж уулзалт, сургалт зохион байгуулав.

  • 2014 оны 4 сар

    ХАРУУЛ ЗАНГИ 2014

    Кибер аюулгүй байдлын мэдлэг олгох "харуул занги 2014" тэмцээнийг “ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ” УТҮГ болон Кибер аюулгүй байдлын газартай хамтран зохион байгуулав.

  • 2014 оны 3 сар

    APCERT AGM 2014

    Тайвань улсын тайпэй хотод зохион байгуулагдсан "APCERT AGM 2014" уулзалт, арга хэмжээнд оролцсон.